Wednesday, April 28, 2010

Mental Ray-гээр рендерлэсэн зураг яагаад хар харагддаг вэ

Энд фотометрийн тухай дурьдалгүйгээр RGB буюу цэгийн өнгө нь дараахи хоёр зүйлийн аль нэгээр илэрхийлэгддэг болохыг харцгаая.
  1. Ойлт  (Reflectance value)
  2. Цацралт  (Luminance,radiance value )
Цацралт  нь хялбараар тухайн зүйлийн  хэр гэрэлтэж байгааг харуулна. Энэ нь гэрлийг хэмжих хамгийн хялбар ч арга байж болох талтай.Дижитал зургийг компютерт оруулахад  тухайн төхөөрөмжийн харуулж чадах гэрэлтүүлгийн хүрээнд цэгүүдэд  харгалзах утгыг оноодог. Бодит амьдрал дээр байгаа объект линзэнд буугаад дүрслэлийн төхөөрөмжөөс ямар нэгэн утга авч хөрвүүлэгддэг. Энэ утга нь цацралтын утгатай пропорционал хамааралтай. Харин ойлт  гэрлийг хэр ойлгох чадвартай вэ гэдгийг илэрхийлнэ. Үүнийг компютер графикт ихэвчлэн өнгө гэж нэрлэдэг. Диффуз өнгө бол үнэндээ диффуз ойлт юм. Хэрэв  ямар нэгэн  гэрэл тусгахгүй л бол ойлт үүсэхгүй бөгөөд цэгийн өнгө гэж байхгүй. Эндээс л асуудал үүсэж эхэлнэ. Компютер график нь уламжлалаа дагаад ойлт ба цацралтыг бие биенээ нөхөх чадвартай зүйл гэж үздэггүй. Иймээс exposure-ийг орхигдуулсан.Харин үүний оронд гэрлийн гэрэлтүүлэлт буюу интенситиг ашиглахыг илүүд үздэг байлаа.Жишээ нь 0.1 эсвэл 1 гэх мэт тодорхой хэмжих боломжгүй бүрхэг утгыг ашигладаг.
 Байшингийн зургийг background болгож тавилаа гэж бодъё.Тэгвэл энэ зураг нь яг л байгаагаараа камерт харагдана. Хар нь хараараа цагаан нь цагаанаараа, дунд талын утгууд яг хэвээрээ. Харин 1.0 гэсэн гэрэлтүүлэгтэй гэрлийг модны зурагтай хавтгай руу перпендикуляраар тусгаад дүрслэн (render) харахад энэ зураг мөн л байгаагаараа өмнөхтэйгээ ижил харагдана. Дээрх хоёр процессийг ялгавал модны зургийг  гэрэл туссан учраас харагдаж байна гэж үзэх ба гэрлийн ойлтыг тооцоолон харгалзах цацралтын утганд хөрвүүлэн дэлгэцэнд харуулна. Харин байшингийн зураг нь  цэгийн өнгийг шууд дэлгэцэнд харуулж байгаа учраас цацралт болно.
  Үүнээс үүсэх асуудал бол тухайн тухайн гадаргуу нь хүлээж авсан гэрлээсээ илүү гэрлийг ойлгох боломжгүйд байгаа юм. Тухайн гадаргуугийн гэрэл ойлгох чадвар нь 0-1 хооронд хэмжигдэнэ.Харин бодит амьдралд ийм хил хязгаар гэж байхгүй.

No comments:

Post a Comment