Thursday, April 29, 2010

Гамма гэж юу вэ.

1. Интенсити буюу гэрэлтүүлэлт гэж юу вэ?
Гэрэлтүүлэлт гэдэг нь гэрлийн энерги нэгж талбайг ямар хурдтай туулж өнгөрүүлэх вэ гэдгийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл гэрлийн гэрэлтүүлэлт хэр байгааг хэмжих шугаман хэмжилт бөгөөд метр квадратад харгалзах ватт гэсэн нэгжээр хэмжигдэнэ.
Дэлгэцэнд цэгийн өнгөний бүрдэл хэсэг болох гэрэлтүүлгийг дүрслэх цахилгааны хүчдэл буюу вольт нь гэрэлтүүлэлттэй шугаман бус хамааралтай байдаг.
2.Brightness гэж юу вэ? CIE-ийн тодорхойлсноор бол brightness гэдэг нь тухайн талбайгаас цацарч байгаа гэрлийн хэмжээ их , бага эсэхийг тодорхойлдог. Яг тодорхойлоод хэмжчих тоон утга байдаггүй ерөнхий агуулгатай ойлголт.
3. Luminance гэж юу вэ? Brightness -ийн хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй учраас өөр нэгэн хэмжигдхүүн буюу Luminance-ийг хэрэглэх болсон.Энэ нь хүний харааны онцлог шинж чанарт тохируулсан гэрлийн энерги их бага байгааг тодорхойлох зориулалттай хэмжигдхүүн юм. Luminance-ийн магнитуд нь физик энергитэй шууд хамааралтай учраас гэрэлтүүлэлттэй адил.Ялгаа нь гэрлийн спектр нь хүний өнгөний мэдрэмжтэй нягт холбоотой.  Шугаман гэрлийн  улаан, ногоон, цэнхэр гэсэн үндсэн гурван бүрдэл хэсгийг эзлэх жингээр нь үржүүлж нэмснээр Luminance-ийг тодорхойлдог.Жишээ нь ихэнхи камер дараахь илэрхийллийг ашиглан Luminance-ийн хэмжээг тодорхойлдог. Y=0.2125R+0.7154G + 0.0721B.Хэмжих нэгж нь метр квадратад харгалзах кандела буюу cd/m2.
Хүний нүд нь 555 нанометр урттай гэрлийн долгионыг хамгийн сайн мэдэрдэг.
4. Lightness гэж юу вэ? Хүний нүд нь гэрэл  тодрох тусам энэхүү өөрчлөлтийн мэдээллийг шугаман бус хамаарлаар хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл тодорхой нэгэн эх үүсвэрийг цагаан гэж үзээд нормалчлахад үүний 18% тай тэнцэх тод зүйл хүний нүдэнд 50% мэт харагдана. Энэ харьцаа логарифмийн муруйгаар тодорхойлогдоно.   
5.Гамма
Физик төхөөрөмжөөс ятгарч байгаа гэрэл нь цаанаас ирсэн сигналтай шугаман бус хамааралтай. Жишээ CRT нь   дэлгэцээс ялгарах цэгийн гэрэлтүүлэлтийг тодорхойлохдоо харгалзах вольтын утгыг  2.5 зэрэгт дэвшүүлдэг.Энэ утгыг гамма гэж нэрлэдэг.Энэхүү шугаман бус хамаарал нь зөв интенситиг гаргаж авахад чухал хэрэгтэй.Хүний нүд ч гэрлийн тодролтыг шугаман бус  хэлбэрээр хүлээн авдаг хэмээн дээр дурьдсан.Гэрлийн тодролтыг 256 хэсэгт жигд хуваан кодловол  үр дүн муутай нь илэрхий.0 дээр хар, 255-д цагаан гэсэн утга харгалзана. Гайхалтай давхцалаар хүний нүдний гэрэл ялгах авах чадвар нь CRT дэлгэцийн гэрэлтүүлэлттэй урвуу хамааралтай.

No comments:

Post a Comment