Thursday, November 12, 2009

Хэлний хамгийн чухал хэрэглэгдхүүний нэг бол хувьсагчид, түүний бүтэц юм. Python-ий хувьсагчдыг зарлан дурын утга оноож болно.Хувьсагчдын нэрийг зарлахдаа тусгай тэмдэгт, түлхүүр үг ашиглаж болохгүй, үсгээр эхэлсэн байх ёстой гээд бусад хэлтэй адил.
  Name="Emitter"
  Value=56
Скаляр хувьсагчдаас гадна жагсаалт, dictionary гэсэн хувьсагчийг тодорхойлж болдог. Эхнийх нь буюу жагсаалт нь RealFlow-д их хэрэглэгдэх боломжтой. Жагсаалтын харгалзах утгыг олохдоо  тодорхой дарааллын дагуу байршсан  индексээр нь хандаж болно. 0=хурдан 1=удаан  2=зогсож байгаа гэх мэтээр.С хэлний массивтай адил. Dictionary-г бусад хэлэнд hash гэж дууддаг. Пифон зарим тохиолдолд жагсаалт хэлбэрээр утгыг буцаадаг. Тайлбар бичих бол # тэмдэгтийг  тавьж өгнө.Дараахь хэлбэрээр хоосон жагсаалтыг зарлана.
   my_list=[]
Хэрэв зарлахдаа эхний утга оноох бол
   my_list=[value1,value2, .....,value n]
Жагсаалтыг хэрхэн ашиглахыг доорхи жишээн дээрээс харцгаая.
a="сайн"
condition=["сайн","муу","муугүй"]
if(a in condition):
  print "Шалгасан утга жагсаалтад байна "
else
 print "Шалгасан утга жагсаалтад алга "
Жагсаалтын индекс тэгээс эхэлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.Жагсаалтын индексийг дараахь маягаар хэрэглэнэ.
  selection=condition[1]
Мөн жагсаалтад хэдэн элемент байгааг мэдэхдээ len гэсэн функцыг ашиглана.
 num_elem=len(condition)
 print num_elem
 үр дүн: 3
Realflow  хэдэн мянган тоосонцоруудтай (particle) ажилладаг.Тийм учраас  бүгдийнх нь утгыг жагсаалтад хадгалахад хүндрэлтэй.Үүнийг append функцын туслалцаатайгаар  хийж болно.
 condition.append("тааруухан")
Операторууд бол Python хэлний чухал хэсэг. Үүнгүйгээр тоосонцоруудын байрлал, хурд гэх мэт характеристикийг ямар нэг утгатай харьцуулж зүйрлэхэд хүндрэл тулгарна.

No comments:

Post a Comment