Friday, November 6, 2009

Аниматорын мэдэхэд илүүдэхгүй зүйлс

Хамгийн эхэнд маш сайн төлөвлөгөө гаргах нь нэн чухал гэдгийг туршлагатай аниматорууд байнга захидаг.Үзэг цаас аваад урьдчилж тоймлон дүрслэх нь цаг завыг ихээхэн хэмнэдэг.Ингэж урьдчилан төлөвлөхөд юу шаардлагатай вэ? Ажиглалт. Хялбархан сонсогдож магадгүй.Гэхдээ аниматорын өнцгөөс ажиглаж сурахад нэлээн дадлага хэрэгтэй.Болж  үйл явдалд тухайн  субъект хэрхэн хандаж, хариу үзүүлж байгаа,сэтгэлийн хөдөлгөөн нь нүүрэн дээр нь хэрхэн илэрч байгаа гэх мэт жирийн хүмүүсийн анзаарахгүй зүйлийг сайн тогтоох хэрэгтэй. Хамгийн чухал зүйлсийн нэг бол урьдчилж бэлдсэн загвар материал юм.Үүнд фото зураг, комикс, кино, анимаци, найз нөхөд болон өөрийн бэлдсэн бичлэг гээд төрөл бүрийн зүйл байж болно. Секундыг хэдэн зуу  хуваасан агшинд авсан зурагнууд нь хөдөлгөөний мөн чанарыг ойлгоход ихээхэн тустай зүйл юм. Доктор Гаролд Эдгертоны "Stopping Time" бол үүний бодит жишээ. Анимаци хийх гэж байгаа үйлдлээ камерийн өмнө өөрөө юмуу найз нөхдийн туслалцаатай давтан хийж судлах нь маш үр дүнтэй.Энэ загвар материалуудыг зүгээр л нэг бүү үз.Сайн судлах хэрэгтэй.Бүр кадр кадраар нь зогсоож байгаад ажиглах хэрэгтэй.Тухайн үйлдэл болон сэтгэл хөдөлгөөнийг тодоор илэрхийлж байгааг

No comments:

Post a Comment