Хэлний хамгийн чухал хэрэглэгдхүүний нэг бол хувьсагчид, түүний бүтэц юм. Python-ий хувьсагчдыг зарлан дурын утга оноож болно.Хувьсагчдын нэрийг зарлахдаа тусгай тэмдэгт, түлхүүр үг ашиглаж болохгүй, үсгээр эхэлсэн байх ёстой гээд бусад хэлтэй адил.
Name="Emitter"
Value=56
Скаляр хувьсагчдаас гадна жагсаалт, dictionary гэсэн хувьсагчийг тодорхойлж болдог. Эхнийх нь буюу жагсаалт нь RealFlow-д их хэрэглэгдэх боломжтой. Жагсаалтын харгалзах утгыг олохдоо тодорхой дарааллын дагуу байршсан индексээр нь хандаж болно. 0=хурдан 1=удаан 2=зогсож байгаа гэх мэтээр.С хэлний массивтай адил. Dictionary-г бусад хэлэнд hash гэж дууддаг. Пифон зарим тохиолдолд жагсаалт хэлбэрээр утгыг буцаадаг. Тайлбар бичих бол # тэмдэгтийг тавьж өгнө.Дараахь хэлбэрээр хоосон жагсаалтыг зарлана.
my_list=[]
Хэрэв зарлахдаа эхний утга оноох бол
my_list=[value1,value2, .....,value n]
Жагсаалтыг хэрхэн ашиглахыг доорхи жишээн дээрээс харцгаая.
a="сайн"
condition=["сайн","муу","муугүй"]
if(a in condition):
print "Шалгасан утга жагсаалтад байна "
else
print "Шалгасан утга жагсаалтад алга "
Жагсаалтын индекс тэгээс эхэлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.Жагсаалтын индексийг дараахь маягаар хэрэглэнэ.
selection=condition[1]
Мөн жагсаалтад хэдэн элемент байгааг мэдэхдээ len гэсэн функцыг ашиглана.
num_elem=len(condition)
print num_elem
үр дүн: 3
Realflow хэдэн мянган тоосонцоруудтай (particle) ажилладаг.Тийм учраас бүгдийнх нь утгыг жагсаалтад хадгалахад хүндрэлтэй.Үүнийг append функцын туслалцаатайгаар хийж болно.
condition.append("тааруухан")
Операторууд бол Python хэлний чухал хэсэг. Үүнгүйгээр тоосонцоруудын байрлал, хурд гэх мэт характеристикийг ямар нэг утгатай харьцуулж зүйрлэхэд хүндрэл тулгарна.
Showing posts with label realflow. Show all posts

Thursday, November 12, 2009
Realflow скрипт хэлний тухай
3d уран бүтээлчид код бичнэ гэхээр л математикийн мэдлэг ихээхэн хэрэгтэй гэж бодоод жийрхэх үзэгдэл ажиглагддаг.Python скрипт хэлийг ашигласнаар хэцүү ярвигтай зүйлүүдийг хялбархан шийдэж болно.Сүүлийн үеийн хэрэгслүүд ихэвчлэн python-ийг өөртөө агуулах болжээ.Учир нь дүрэм нь энгийн бичиглэлтэй ойролцоо.Скриптийг гүнзгий судалж ойлгон туршлагатай болох тусам энэхүү программын ажиллах зарчим танд тодорхой харагдана.Өөрийн бичсэн скриптийн параметрийг хувиргах нь ямар нэг зангилааны утгыг өөрчлөхөөс тэс өөр ялгаатай. Мэдээж хамгийн сайн ном, хичээл байлаа ч танд нэмэр болохгүй нэг зүйл бий.
Та тухайн скрипт ямар үйлдэл гүйцэтгэж байгааг тун сайн ойлгож мэдэх ёстой. Үүний тулд пифоны үндсэн дүрмүүдийг мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь өгөгдлийн төрлүүд, энгийн шугаман алгебр,вектор гэх мэт. Олон студи, компаны хүсэлтийг харгалзан бүтэн хоёр жилийн турш ажиллаж байж Realflow 4 хувилбараас эхлэн програмчлах боломжийг нэмж өгчээ. Гэхдээ олон хэрэглэгч хаанаас эхлэхээ мэдэхгүй энэхүү хүчирхэг багажыг төдийлөн ойшоохгүй байсаар.
Скрипт хэлний програмчлалын хэлнээс ялгагдах гол онцлог нь програмын бичиглэл ил харагдаж байдаг бөгөөд хэрэглэгч хүсэлт гаргах үед боловсруулагддаг. Харин C, Java гэх мэт програмчлалын хэлнүүд нь өөр формат руу урьдчилж хөрвүүлсэн (compile) байх шаардлагыг тавьдаг бөгөөд код нь хэрэглэгчид харагдахгүй .Мэдээж програмчлалын хэл нь скриптийг бодвол хамаагүй хурдан ажилладаг.Учир нь хөрвүүлэхдээ техник хангамжид тохируулж оновчтой шийддэг. Сүүлийн үед урьдчилж хөрвүүлэх чадвартай скрипт хэлнүүд нэлээд хэд гарчихаад байна. Тэгвэл realflow яагаад програмчлалын хэлийг ашиглаагүй юм бол? Хөрвүүлэгч нь одоогоор янз бүрийн үйлдлийн систем болон техник хангамжаас шалтгаалан зарим нэг төвөгтэй асуудалтай тулгардаг. Харин скрипт хэлний хувьд ийм зовлон байхгүй. Та зөвхөн кодоо л зөв бичвэл үлдсэнийг нь интерпретор хариуцна. Тэгэхээр энэ хоёр аль аль нь сул болон давуу талуудтай.Орчин үеийн скрипт хэлүүд хэдэн зуун өргөтгөл сангуудыг агуулсан, асар олон тусгай зориулалтын функцуудтай,объект хандалттай хүчирхэг багаж болон хөгжиж байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь Perl, Python, Javascript, PHP зэрэг хэлүүд.
Next Limit-ийн хөгжүүлэгчид Пифон хэлийг Realflow-д хавсаргаад зогсохгүй хэдэн зуун функц, хувьсагчийг нэмж оруулсан.Одоо програмын ямар ч объект болон атрибут руу пифон скриптийг ашиглан чөлөөтэй хандаж болно.Пифон скрипт програмд бүрэн хавсарсан бөгөөд та ямар нэг нэмэлт зүйл суулгаж тохируулах шаардлагагүй.Пифоны давуу талууд
- Үнэгүй
- Өргөн дэлгэрсэн
- Үйлдлийн системээс хамааралгүй
- Сурах материал элбэг
- Олон програмууд энэ скриптийг ашигладаг болж байгаа гэх зэрэг
Хаанаас эхлэх вэ?
Эхлэн суралцагчид хаанаас нь яаж эхлэх вэ гэдэг тун ойлгомжгүй асуудал байдаг. Скрипт хэлийг маш төвөгтэй бүтэцтэй байх ёстой гэж бодож байвал тийм биш. Энгийн тодорхой зүйлүүдийг нийлүүлснээр бүхнийг шийддэг.Мөн математикийн суутан ч байх шаардлагагүй. Гэхдээ ерөнхий мэдлэг хэрэг болох нь гарцаагүй. Ихэнхи хэлний синтаксийг танилцуулахдаа "hello world" гэсэн жишээнээс эхэлдэг. 3D програмын хувьд бол энэ нь тийм ч чухал зүйл биш юм. Скрипт хэлний ажиллах үндсэн зарчмуудыг дараагийн сэдвээр товчхон харъя.

Subscribe to:
Posts (Atom)